Сургалтын хөтөлбөр
СЭЛБЭ СУРГУУЛЬД СУРАЛЦСАНААР ТАНЫ ХҮҮХЭД ДАРААХ ОРЧИНД БОЛОВСОРЧ, ХҮМҮҮЖИНЭ
CULTURE
Хайр хүндлэл, дотно сэтгэл, харилцан итгэлцэл бүхий орчинд хүмүүжиж, төлөвшинө.
PROFESSIONALISM
Бие, сэтгэл, оюуны хөгжилдөө бодитой ахиц гаргахуйц үнэ цэнтэй мэргэжлийн зөвлөгөөг багш нараасаа тасралтгүй авна.
PROJECT
Бие даан суралцахуй (SRL), Төсөлд суурилсан суралцахуй (PBL)-н чадвар эзэмшин, сэтгэлээ жолоодож, оюун ухаанаа дайчилж сурна.
DIGITAL LITERAСY
Шинжлэх ухаан, мэдээллийн технологийг өдөр тутамд ашиглаж сурна. Сэлбэ сургууль олон улсын шаардлагад нийцсэн 5 төрлийн цоо шинэ лабораторитой, 1 мэдээллийн технологийн танхимтай.
COUNSELING
Мэргэжлээ сонгох, ОУ-ын Кэмбрижийн ерөнхий боловсролын шалгалтанд бэлдэх, гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах талаар боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлж, дэмжинэ.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТОЛЦОО
Дижитал ба танхимын сургалт, гадны ба өөрийн удирдлагатай суралцахуйн
тэнцвэртэй, хүртээмжтэй байдал чухал
Хичээл ба мэдлэг бүтээх
-
Монголын Бага боловсролын цөм хөтөлбөр
-
Монголын Суурь боловсролын цөм хөтөлбөр
-
Монголын Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр
Хөгжүүлэх ажил & мэдлэгээ хэрэглэх
-
Англи хэлний мэдлэг, чадвараа хөгжүүлэх, ОУ-ын Кэмбрижийн ерөнхий боловсролын шалгалтанд бэлдэх
-
Төсөл (Creative lab for kids, ШИМТ+, Science lab, UNIMAT, Robotics, техник загвар, 3D принтер, код гэх мэт) хэрэгжүүлэх
-
Боловсролын зөвлөх үйлчилгээ авах;
-
Дугуйлан сонгонд хамрагдах
Соёл хүмүүжлийн ажил
-
“Хүсэл эрмэлзлэл – Итгэл үнэмшил – Үнэ цэн” хүмүүжлийн хөтөлбөр
-
Хичээлээс гадуурх арга хэмжээний хөтөлбөр
-
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хөтөлбөр (Эрдмийн баяр, Судалгаа, оношилгоо, Боловсролын зөвлөгөө, Эцэг эхийн сургалт)