top of page
Суралцахуй
Picture1.png

      Конструктивизм хэмээх Когнитивист онолыг эдүгээ дэлхийн бараг бүх тархи, оюун ухаан судлаачид хүлээн зөвшөөрч байна. “Мэдлэг зүгээр нэг дамждаггүй, мэдлэгийг хүн бүр өөрөө зохиомжлон бүтээдэг”, “Суралцахуй бол мэдээлэл идэвхтэй боловсруулах үйл явц”, “Хүн бол мэдээллийг байгаа чигээр нь шингээдэг идэвхгүй субъект биш, харин түүнийг өмнөх мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан өргөжүүлэн шинэчилж, шинэ мэдлэг, туршлага бүтээдэг идэвхтэй субъект” гэдэгтэй эрдэмтэд, судлаачид санал нэгджээ гэсэн үг. Иймээс орчин үед багш нар судлагдахууны агуулгыг шууд дамжуулах биш, харин суралцагчдынхаа оюун ухааныг чухам ямар зүй тогтол, зарчмын дагуу ажиллуулах вэ гэдгээ эхэлж тодорхойлоод, дараа нь тэрхүү зүй тогтол, зарчим дээрээ тулгуурлан сурах үйлийг удирдан чиглүүлэх болжээ.

         Суралцах гэдэг нь мөн чанартаа суралцагч мэдлэгээ өөрөө бүтээж сурах үйл явц бөгөөд мэдлэгээ өөрөө бүтээж сурна гэдэг нь мэдээлэлд оюуны боловсруулалт хийж сурна гэсэн үг. Харин мэдээлэлд оюуны боловсруулалт хийж сурна гэдэг нь оюун ухаан - ухамсраа ажиллуулж сурна гэсэн үг. Товчхондоо суралцахуй гэдэг нь эцсийн дүндээ суралцагч оюун ухаан - ухамсраа өөрөө ажиллуулж, удирдан жолоодож сурах үйл явц ажээ.

        Тэгвэл бид суралцахуйг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс суралцагч сурах ба багш сургах гэсэн хоёр үйл явцын аль алиныг нь “ББЗ цикл” хэмээх оюуны боловсруулалт хийх 5 алхам бүхий загварын дагуу хэрэгжүүлдэг. Ингэснээр макро ба микро түвшний энэхүү хоёр үйл явцын үр дүнгүүд хоорондоо резонансалж, суралцахуй илүү үр дүнтэй болно.

Суралцахуйн гүн ухааны үндэс
img061.jpeg
Суралцахуй бол гадаад үзэгдэл талаасаа багш, суралцагчийн хооронд үүсч буй тодорхой харилцаа, хамтын үйл ажиллагаа.
Screen Shot 2021-05-07 at 2.39.12 PM.png
img123.jpg
Суралцахуй бол дотоод мөн чанар талаасаа мэдээлэлд оюуны боловсруулалт хийж буй хийсвэр үйл явц.

Суралцахуйн гүн ухааны үндэс нь Дорнын гүн ухааны төв үзэл буюу арга билгийн шүтэн барилдах ёсны сургаал юм. Энэ сургаал хийсвэр ба тодорхой харьцааны илрэл болох “Мөн чанар” ба “Үзэгдэл”-ийг тунгаан таньж “Мөн чанар” нь чанарын үнэн, “Үзэгдэл” нь янагуух өнгөц үнэн байдгийг ялган заахын зэрэгцээ тэдгээрийн аль нэгийг туйлшруулан дөвийлгөлгүйгээр харьцангуй шилжимтгий харьцаанд нь шүтэлцүүлж оноон тайлдаг. Жишээ нь дараах асуултууд бид харилцан бие биеийг нөхцөлдүүлэгч хос талын шүтэлцээ гэдэг талаас нь харж хариулна.

  • Эрдэм боловсролтой болохоороо зөв хүн болдог юм уу эсвэл зөв хүн болохоороо эрдэм боловсролтой болдог юм уу?

  • Мэдлэгийг хүүхэд шалгалт өгөхийн тулд эзэмшдэг үү эсвэл амьдралд хэрэглэхийн тулд эзэмшдэг үү?

  • Хүүхдийг сургадаг юм уу эсвэл хүүхэд өөрөө сурдаг юм уу?

  • Эрүүл биетэй хүн саруул ухаантай байна уу эсвэл саруул ухаантай хүн эрүүл биетэй байна уу?

  • Сэтгэл нь амар амгалан хүний ухаан саруул байгаад байна уу эсвэл ухаан саруул хүний сэтгэл амар амгалан байгаад байна уу?

  • Бие эрүүл байхаар сэтгэл амар амгалан байгаад байна уу эсвэл сэтгэл нь амар амгалан байхаар бие нь эрүүл байгаад байна уу?

Суралтын үйл ажиллагааны хэлбэр
img062.jpeg
img063.jpeg
img065.jpeg
Танхимын сургалт

Зорилгоо томъёолох, ач холбогдол, үнэ цэнийг нь үнэлэх, үйл ажиллагаагаа төлөвлөх, гүйцэтгэл үр дүнгээ хянах, үнэлэх зэрэг оюуны чадваруудыг хөгжүүлэх, асуулт тавьж хариулт авах, тэмдэглэл хөтлөх, тусгай зориулалтын кабинет, лаборатори ашиглах, дэмжлэг туслалцаа авах, магтаал сайшаал сонсох, мэдлэгээ эмхэлж цэгцлэх, нэгтгэн дүгнэх зэрэг сурахуйн эрэлтэд нийлүүлэлт хийхэд танхимын сургалт илүү үр дүнтэй.

Цахим сургалт

Сэргээн санах, утгыг тайлах, задлан шинжлэл хийх, мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх зэрэг оюуны үйлүүдийг хөгжүүлэх, тайлбар сонсох, үйлийн дарааллыг нэг бүрчлэн харах, бие даан хийж үзэх, дасгал ажиллах, давтах, чээжилж тогтоох зэрэг сурахуйн эрэлтэд нийлүүлэлт хийхэд цахим сургалт илүү үр дүнтэй.

Танхимын бус сургалт

Мэдлэг амьдрал дээр хэрэглэгддэг байх явдал маш чухал. Иймээс сургалтыг музей, номын сан, кинотеатр, шинжлэх ухаан, соёл, урлаг, спортын байгууллага, үйлдвэр, байгалийн үзэсгэлэнт газар гэх мэт бусад нөөц боломжуудыг ашиглан туршилт, судалгаа, төсөл хэрэгжүүлэхэд танхимын бус сургалт илүү үр дүнтэй.

Багш нарын мэргэжлийн ур чадвар
багш.png
bottom of page