top of page
Ярилцлага
Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын Гүйцэтгэх захирал Б.Хонгорзул, Сургалт хариуцсан захирал Э.Золбоо нар Ийгл телевизийн зочны цаг нэвтрүүлэгт оролцож сургуулийн талаар танилцууллаа.
33.jpg
Подкаст: Сэлбэ сургуулийн хүсэл зорилгын талаар

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын хамт олны хүсэл зорилгын талаар болон хүүхэд эцэг эхчүүдэд хандсан сургалтын үйл ажиллагааны онцлогийн талаар Сэлбэ сургуулийн захирал Д.Батболд, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Б.Золзаяа нартай хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсоорой.

Хонгорзул захирлын Unread сайтын Би хэрхэн ажилладаг вэ? буланд өгсөн ярилцлага

Сэлбэ цогцолборын их засвар

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж өмнө нь Орчлон сургуулийн өмч байсан бөгөөд анх 2004 онд А Блок нь баригдаж байжээ. Тэр цагаас хойш их засвар ороогүй байсан тул Сэлбэ сургууль, цэцэрлэг байгуулагдахад бүх дэд бүтцийг засч шинэчлэхээс гадна өөрийн өнгө төрх, дизайн бүхий дотоод заслыг шинээр оруулсан юм.

Их засварын ажилд дотор, гадна засал, цахилгаан, агааржуулалт, салхивч, сан техник, хулдаас, цонх, плита, тохижилтын нийт 17 туслан гүйцэтгэгч компанийн 145 гаран ажилтнууд гар бие, сэтгэл зүтгэл оролцож 5 сарын дотор энэ их нүсэр ажлын ард гарч чадсан. Засварын үйл явцыг энэ видеоноос үзээрэй.

Цахим хичээл юунаас бүрддэг вэ?

Цахим хичээл бол технологийн эрин үед амьдарч байгаа хүүхдүүдэд ерөнхий боловсролын мэдлэг олгохоос гадна information technology and digital literacy буюу хүүхдүүдийн технологи хэрэглээ, дадлыг сайжруулах чухал үүрэгтэй. Дээрх видеонд цахим хичээл ямар хэсгүүдээс бүрддэг, юугаараа давуу талтай, ямар байдлаар хэрэглэж болох талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байгааг үзээрэй.

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын Гүйцэтгэх захирал Б.Хонгорзулын ярилцлага

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын Гүйцэтгэх захирал Б.Хонгорзул MNB World сувгийн Talk Show нэвтрүүлэгт англи хэлээр өгсөн ярилцлага.

Энэ ярилцлагад өөрийнхөө хувь хүний талаар дотно яриа өрнүүлж, боловсролын салбарт ажиллах болсон тухай, нийгмийн сайн үйлсэд оруулсан хувь нэмрийн талаар нээлттэй ярилцана.

"X,Z,α иргэншлүүдийн ялгаа" цуврал

Та заримдаа өөрийн хүүхэд, ах дүү, эсвэл ээж аавтайгаа үл ойлголцох тохиолдол байдаг уу? Тэр асуудлын гол шалтгаан бол GENERATION буюу иргэншил хоорондын ялгаа юм.

 

Цаг үе, нийгэм технологийн хөгжлийг дагаад бидний эргэн тойрон тогтмол өөрчлөгдөж байдаг. Гэтэл бид төдийлөн үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй, бүхнийг өөрийнхөөрөө байлгахыг хичээж, түүний дагуу бусдад шаардлага тавьдагт хамаг гол учир байгаа. Энэ асуудлыг шийдэх хамгийн эхний алхам бол үе хоорондын хөгжил, орчин, боловсролоос эхлээд идэх хоол, тоглох тоглоом, авах мэдээлэл, сурах орчин хүртэл ялгаатайгаар өөрчлөгдөж байгааг ажиглаж, ойлгож, түүнд дасан зохицох, харилцан эвтэйгээр оршин тогтнох шийдэл олох юм.

 

Иймд таны мэдлэгт дусал нэмэр болж, дэлхий нийтээр нэрлэж сурснаар X,Z,α generation-ы буюу эдгээр нийгмийн ялгааг учирлаж ойлгуулах зорилгоор Сэлбэ сургуулиас "Х,Z,a GENERATION" цувралыг танилцуулж байна.

Х generation-ы төлөөлөл жүжигчин Г.Ундармаа

Z generation-ы төлөөлөл оюутан Б.Бэрцэцэг

α generation-ы төлөөлөл сурагч З.Анударь.

ЦУВРАЛ 1.

GENERATION буюу үе хоорондын ялгаа, энэхүү ялгаатай байдал нь суралцахуйд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцна.

ЦУВРАЛ-2.

Суралцахуй өөрийгөө танин мэдэхээс эхэлдэг буюу хэрхэн өөрийгөө таньж мэдэх, мөн хүүхдийн онцлогийг хэрхэн сургалтанд ашигладаг тухай танилцуулна.

ЦУВРАЛ-3.

Суралцахуйд хамгийн чухал ойлголт болох сурах үйлийн орчинг цогцоор нь бүрдүүлж, суралцагчийн өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжих, үүнийг хэрэгжүүлэхдээ project-based learning буюу төсөлд суурилсан арга зүйгээр мэдлэгийг бүтээн, мэдлэг нь хэрэглэгдэж байх учиртайг харуулна.

bottom of page